УОК: Омикрон мутаци бүртгэгдсэн улсаас ирсэн бол 10 хоног тусгаарлана

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 27

УОК өнөөдөр шуурхай хуралдаан зарлан хуралдлаа. Ерөнхий сайдын зүгээс өмнөд Африкт бүртгэгдсэн коронагийн шинэ мутацийг судлах, сэрэмжлүүлэг арга хэмжээ авахыг УОК-т үүрэг болгосон байна. Үүний дагуу хуралдаж, мэдээлэл хийлээ.

Коронавирусний шинэ хувилбарыг ДЭМБ-аас анхааруулж байна. Одоогоор зургаан улсад бүртгэгдсэн ба вакцины идэвхийг бүрэн сулруулж байгаа гэсэн эхний судалгаа гарсан. Энэ хувилбарын хор хөнөөлийг эрдэмтэд судалж эхэлсэн.

УОК халдвар тархсан орнуудаас ирж байгаа гадаадын иргэдийг хүлээн авахгүй гэж шийдлээ. Халдвар бүртгэгдсэн оронд зорчсон болон дамжин өнгөрсөн өөрийн иргэдийг хүлээн авах ба өөрийнх нь зардлаар 10 хоног тусгаарлана. Өнөөдөр  200 гаруй энхийг сахиулагч ирж байгаа. Бүгд шинжилгээ өгсөн ч 10 хоног цэргийн амралтанд тусгаарлана. Хилийн боомт орчимд иргэдээс шинжилгээ авахаар боллоо. Иргэд онцын шаардлагагүй бол гадаад руу аялахгүй байхыг зөвлөж байна. 
Гуравдугаар тун бол энэ халдвараас сэргийлэх арга гэж харж байгаа. Мөн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин өөрийгөө хамгаалах нь чухал юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top