УОК: 12-17 насны гуравдугаар тун болоогүй

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 27

УОК өнөөдөр шуурхай хуралдаан зарлан хуралдлаа. Ерөнхий сайдын зүгээс өмнөд Африкт бүртгэгдсэн коронагийн шинэ мутацийг судлах, сэрэмжлүүлэг арга хэмжээ авахыг УОК-т үүрэг болгосон байна. Үүний дагуу хуралдаж, мэдээлэл хийлээ.

Дотооддоо хөл хорио тогтоох тухай ямар ч асуудал яриагүй. Харин хилийн боомтуудад халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах талаар ярилаа. Нийгмийн сүлжээгээр ДОХ-ын вирустэй иргэнээс голомтлон гарсан гэдэг ор үндэслэлгүй. ДОХ-той холбоотой юм байхгүй. Хамгийн гол нь энэ вирус дархлаа муутай иргэнийг өвчлүүлэх магадлал өндөр учраас гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдахыг анхааруулж байна. 

Сургууль цэцэрлэгийн хувьд дельта хувилбараас өөр хор хөнөөлтэй хувилбар орж ирээгүй тохиолдолд 100 хувь танхимд шилжүүлнэ гэж мэдэгдэж байсныг та бүхэн санаж байгаа байх.

12-17 насны гуравдугаар тунг хийх болоогүй. Одоогоор Израйль улс ганцхан гуравдугаар тун хийж эхэлсэн байна гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.61) 2021 оны 11 сарын 27

Ugaasaa hyyhded hereggyi

0  |  0
Top