Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны зургаадугаар сараас хойш 16 иргэний нийтийн болон амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, Сэлэнгэ аймгийн харьяат, өмнө 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 31 настай Б гэгч үйлдсэн болохыг тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Тус этгээд нь камерын хяналт, харуул хамгаалалтгүй айл өрхүүдийг сонгон авч энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байсан тул иргэд та бүхэн гэр, орон сууцандаа хяналтын камерын систем суурилуулах, найдвартай харуул хамгаалалтын газартай гэрээ хийж хөршийн холбоогоо сайжруулснаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )