Гадаадаас ирэх хүн бүрийг 10 хоног тусгаарлахгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 29

Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд хувийн зардлаар 10 хоног тусгаарлах бол гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргасан.

Энэ дагуу гадаадаас ирэх монгол иргэдийг тусгаарлах байруудыг бэлтгээд байна.

Гадаад харилцааны яамнаас авсан мэдээллээр /2021.11.28-ны өдрийн 23:00 цагийн байдлаар/ Өмнөд Африк, Нидерланд, Итали, Их Британи, Хонконг, Израйль, Бельги, Чех, Герман, Австраль улсад шинэ хувилбар бүртгэгджээ.

Харин бусад улс орноос эх орондоо ирж байгаа иргэд сайн дураараа гэртээ 7 хоног өөрийгөө тусгаарлан ажиглахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top