Аргентины шигшээ, Францын ПСЖ багийн тоглогч Лионель Месси 2021 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг хүртлээ. Энэ нь түүний 7 дахь Алтан бөмбөг шагнал юм.
Месси энэ жил “Барселона” багтай хамт Испанийн цомын эзэн болж, 30 гоолтой Ла Лигийн мэргэн буучаар шалгарсан. Мөн Аргентины шигшээ багтай Америкийн цомын тэмцээнд анх удаагаа түрүүлсэн билээ.
Месси гол өрсөлдөгч Роберт Левандовскигоос 33 оноогоор илүү санал авчээ.
Лионель Месси — 613.
Роберт Левандовски — 580.
Жоржиньо — 460.
Карим Бензема — 239.
Н’Голо Канте — 186.
Криштиану Роналду — 178.
Мохамед Салах — 121.
Кевин Де Брёйне — 73.
Килиан Мбаппе — 58.
Жанлуижи Доннарумма — 36.
Сэтгэгдэл ( 3 )
phenomenon
энэ шагнал нэр хүндгүй боллоо доо.Месси ямарч гэсэн 2 удаа бол бараг зүгээр сууж байгаад л авлаа даа. Угаасаа энэ сэтгүүлийн газрынхны үзэмжээр лоббигоор ялагчийг тодруулдаг нь нууц биш шүү дээ.\n
Messi avaxgui bol dampuurax geed bdg yumuu ene setguuliin gazar