Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам"-ын даргаар Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг томилохоор болжээ. Учир нь, тус хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнгөрсөн долоо хоногт болсон байна.
Энэ үеэр "Улаанбаатар төмөр зам" ХХН-ийн даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг томилохыг дэмжээ. Түүний нэрийг Засгийн газраас санал болгосон билээ.
Сэтгэгдэл ( 0 )