Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2021.12.01/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08.00 цагаас эхэллээ.
Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдал, цаг үетэй холбоотой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Улсын Онцгой комисс хуралдаж, гадаадаас эх орондоо ирж байгаа иргэдийг 10 хоног тусгаарлах шийдвэрийг гаргасан билээ.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэлэлцэж, баталгаажуулах юм.
Түүнчлэн Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого, Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )