Левандовскийн хариуг Барсагаас авахыг уриалав

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

Энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр Аргентины тоглогч Лионель Месси шалгарсан нь хөлбөмбөгийн ертөнцөд халуухан маргаан дэгдээгээд байна. Польшийн шигшээ, Германы Бавари багийн довтлогч Роберт Левандовски Алтан бөмбөг авах ёстой байсан гэж үзэх хүн олон байгаа.

Бавари багийн хагас хамгаалагч Томас Мюллер энэ талаар саналаа хуваалцаж, энэ сарын 8-нд болох Аваргуудын лигийн тоглолтод Барсаг бут ниргэхийг уриалсан байна.

Мюллер “Энэ жилийн Алтан бөмбөг шагнал гардуулах ёслол Бавари багийнхан, польш, германчуудын хувьд сайн сайхан зүйл авчирсангүй. Би хөлбөмбөгийн ертөнцөд олон жил байгаа болохоор санал асуулгын үр дүнд нэг их гайхаагүй. (2013 онд Франк Риберид бас ижил зүйл тохиолдсон билээ). Энэ бүхнээс үүдээд Бундеслигт маш сайн олон тоглогч бий ч дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд олон улсын тавцанд шинэ амжилт үзүүлэх хэрэгтэй юм байна гэж надад бодогдлоо. Энэ жилийн Алтан бөмбөг шагналын үр дүн миний хувьд Аваргуудын лигт түрүүлж, хэн гэдгээ харуулахын тулд бүх хүч чадлаа зориулах эрч хүч болж өгнө. Хамгийн гол нь Германы хөлбөмбөг гэж юу болохыг харуулах хэрэгтэй. Хамгийн ойрын боломж бол дараагийн Лхагва гарагт болох Аваргуудын лигийн тэмцээн. Барселонатай хийх тоглолт биднийг хүлээж байна. Энэ боломжоо ашиглацгаая.

P.S. Шилдэг хөлбөмбөгчийн шагналыг хөлбөмбөгийн түүхэн дэх магадгүй шилдэг тоглогч болох Мессид оногдлоо. Лионельд баяр хүргэж байна. Гэхдээ энэ удаад Роберт Левандовски Алтан бөмбөг авах ёстой байсан шиг надад санагдаж байна гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ть(192.82.69.132) 2021 оны 12 сарын 02

Месси Францын лигт тоглож байгаа учир франц сэтгүүлийн газар үндсэндээ өөрийнхөө үзэмжээр шийдсэн . Баллон диор чинь \nямарч нэр хүндгүй шагнал болсон шүү дээ .

3  |  0
Top