Олимпын аварга Зураб Звиадаури 15 жилийн ял авч магадгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01


Гүржийн Телави мужийн Шүүхээс өнгөрсөн наймдугаар сарын 16-нд хүнийг буудан хөнөөсөн хэргээр баривчлагдаад байгаа Афины олимпын жүдо бөхийн аварга, Гүржийн парламентын депутат асан Зураб Звиадауриг 50 мянган ларигаар (14 000 евро, 16 000 доллар) батлан даалтад гаргалаа.
 


40 настай Зураб Цинандали тосгонд болсон буудалцаанд оролцсон төдийгүй хүн буудан алсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.

Гэрчүүдийн мэдээлснээр Зурабын хөнөөсөн Ника Кенчошвили гэгч түүний багын найз Васил Цоцхалашвилигийн барилгад ажилладаг байжээ. Байнга цалин өгсөнгүй гэж хэл ам хийдэг тул Васил түүнийг бусад ажилчдыг өөрийнх нь эсрэг хандуулж байна гэж үзсэнээр анх хэрүүл эхэлжээ. Сүүлдээ маргаан зодоон болон хувирч, хоёр талаас хэд хэдэн хүн оролцсон байна. Васил Зурабыг ах Заур Звиадауритай нь хамт дагуулан очсон байна. Зодоон эхлэхэд олимпын аварга дээш хий буудан зогсоох гэж оролдсон ч Ника Кенчошвили машинаасаа буу гарган буудаж эхэлсэн гэнэ. Васил Цоцхалашвили, Зурабын ах Заур нар энэ үед алагдсан бөгөөд Зураб Ника Кенчошвилид дөхөж очин, мөр, цээжинд нь тулган буудсан байна.

Шүүхээс Зураб Звиадауриг санаатайгаар хүний амь хөнөөгөөгүй, өөрийгөө хамгаалсан гэж үзэж байгаа ч Прокурорын газраас эсэргүүцэл гаргаад байгаа. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жилийн ял сонсох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.16.105) 2021 оны 12 сарын 04

Хаа газрын бехчуудээ гэж, нэг иймэрхуу л юм байх, манай бехенцерууд ч гэсэн сайн дарж байхгуй бол алж тална шуу, аюултай

1  |  0
Top