Оны шилдэг эрэгтэй жүдочид нэр дэвшигчид

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

Энэ жилийн сүүлийн тэмцээн болох Абу-Даби Их Дуулга өндөрлөж, Оны шилдгүүдээ тодруулах цаг ойртлоо. Олон улсын жүдо бөхийн холбооноос хоёр дахь жилдээ IJF Awards шагнал гардуулж байгаа.

Энэ жилийн шилдгүүдийг:

• WJT Оны шилдэг ИППОН

• Шилдэг дасгалжуулагч

• Шинэ Од

• Шилдэг эмэгтэй жүдоч

• Шилдэг эрэгтэй жүдоч

Санал асуулгыг https://awards.ijf.org цахим хуудсаар энэ сарын 10 хүртэл зохион байгуулна. Шилдгүүдийн нэрийг 18-нд зарлах юм.

Оны Шилдэг эрэгтэй жүдочид нэр дэвшигчид:

Лаша Шавдатуашвили – Гүрж, 73 кг,

Лаша энэ жил жүдо бөхийн домог гэдгээ батлан харуулсан. 2021 онд дэлхийн аварга болоод тэрээр Олимп, дэлхий, Европын аварга анхны гүрж жүдоч болсон билээ. Мөн Токио олимпод мөнгөн медаль авч, 2016 оны олимпын хүрэл, 2012 оны олимпын алтан медалийн цуглуулгаа баяжуулсан юм.

Маттиас Кассе – Бельги, 81 кг,

Маттиас Бельгийн эрэгтэй жүдо бөхийн анхны дэлхийн аварга. Тэрээр 2021 оны бүх том тэмцээнээс медаль авсан. Олимпын хүрэл, Европын мөнгөн медаль хүртсэн.

Лукас Крпалек – Чех, +100 кг,

Лукас Крпалек 100 кг, +100 кг-ын жинд олимпын аварга болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн. Хоёр хүнд жинд хоёуланд нь олимп, дэлхий, Европын аварга болсон онцгой амжилттай.

Абэ Хифүми – Япон, 66 кг,

Олимпын шигшээ багт багтах дотоодын ширүүн өрсөлдөөний дараа Абэ 2021 онд ялагдаагүй. Токиод дүү Үтатайгаа хамт түрүүлж, олимпын түүхэнд нэг өдөр зэрэг олимпын аварга болсон ах, дүү тамирчин болсон билээ.

Жорже Фонсека – Португал, 100 кг,

Энэ жил Фонсека 100 кг-д дэлхийн хошой аварга болж, Токио олимпоос хүрэл медальтай нутаг буцсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top