Оны шилдэг эмэгтэй жүдочид нэр дэвшигчид

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

Энэ жилийн сүүлийн тэмцээн болох Абу-Даби Их Дуулга өндөрлөж, Оны шилдгүүдээ тодруулах цаг ойртлоо. Олон улсын жүдо бөхийн холбооноос хоёр дахь жилдээ IJF Awards шагнал гардуулж байгаа.

Энэ жилийн шилдгүүдийг:

• WJT Оны шилдэг ИППОН

• Шилдэг дасгалжуулагч

• Шинэ Од

• Шилдэг эмэгтэй жүдоч

• Шилдэг эрэгтэй жүдоч

Санал асуулгыг https://awards.ijf.org цахим хуудсаар энэ сарын 10 хүртэл зохион байгуулна. Шилдгүүдийн нэрийг 18-нд зарлах юм.

Оны Шилдэг эмэгтэй жүдочид нэр дэвшигчид:

Дистрия Красничи – Косово, 48 кг,

Дистрия энэ жил Косовогийн хоёр дахь олимпын аварга болсон. Мөн Мастерс тэмцээнд гурав дахиа тэргүүлж, Европын аварга болсон.

Абэ Үта – Япон, 52 кг,

Үта 2021 онд жиндээ байнга тэргүүлсэн. 2021 онд хоёр Их Дуулгад түрүүлсэн. Дараа нь ахтайгаа хамт Токио олимпод түрүүлж, нэг өдөр олимпод хамт түрүүлсэн, анхны ах, дүү тамирчид болсон.

Жессика Климкайт – Канад, 57 кг,

Олимпын шигшээд багтахын төлөө Дэгүчитэй ширүүн өрсөлдөж, олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн. Мөн 2021 онд дэлхийд түрүүлсэн.

Кларисс Агбеньену – Франц, 63 кг,

Кларисса энэ жил дэлхий, олимпод түрүүлж, нэрээ мандуулсан. Мөн нэг олимпын наадмаас хоёр алтан медаль хүртсэн хоёр дахь жүдоч болжээ. Дэлхийн тав дахь түрүү, Мастерс тэмцээний нэг алтан медаль цуглуулгадаа нэмсэн.

Анна-Мария Вагнер – Герман, 78 кг,

Дэлхийн алтаас гадна олимпын хүрэл медаль, Их Дуулгын хоёр алт авсан.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Klariss agbenieny(64.119.22.242) 2021 оны 12 сарын 03

Class

2  |  0
Top