Т.Баярхүү: Улс орнууд гэнэтийн шийдвэр гаргаж байгаа тул аль болох гадагшаа явахгүй байхыг зөвлөж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд хувийн зардлаар 10 хоног тусгаарлах бол гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргасан. Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр "тусгаарлан ажиглах байх бэлэн болсон. Өмнөд Африк, Нидерланд, Итали, Их Британи, Хонконг, Израйль, Бельги, Чех, Герман, Австраль улсаас ирж байгаа дотоодын иргэдээ тусгаалана. Эдгээр улсаас гаднын иргэдийг хүлээж авахгүй.

Харин бусад улс орноос эх орондоо ирж байгаа иргэд сайн дураараа гэртээ 7 хоног өөрийгөө тусгаарлан ажиглахыг зөвлөж байна.

Гаднын улс орнууд гэнэтийн шийдвэр гаргаж байгаа учраас онцын шаардлагагүй бол гадагшаа явахгүй байхыг зөвлөж байна. Өнөөдрөөс хилийн боомтуудад шинжилгээний цэг байгуулсан. Өмнө нь 72 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний хариутай байхыг шаардахын зэрэгцээ хилээр орж ирэхэд түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байгаа” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top