Улсын хэмжээнд 14 тусгаарлах байранд 1377 хүн хүлээж авах бэлтгэл хангажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

 

Засгийн газрын өнөөдрийн /2021.12.01/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Шинэ төрлийн вирус голомтолж бүртгэгдсэн орны иргэдийг хүлээж авахгүй, өөрийн иргэдийг 10 хоног тусгаарлах шийдвэр гаргасан. Улсын хэмжээнд 14 тусгаарлах байранд 1377 хүнийг хүлээж авах бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Улсын Онцгой комиссын зүгээс аль болох гадны улсад зорчихгүй байхыг анхааруулж байна. Хилийн хяналтын цэгүүдэд шинжилгээний цэгүүдийг нэмж байгууллаа" гэх мэдээллийг өглөө. 

Түүнчлэн "Омикрон халдвар голомтлон тархаж байгаа 11улсаас ирж байгаа иргэдийг 10 хоног тусгаарлана. Харин бусад орноос ирж байгаа иргэдийг тусгаарлах эсэхийг тухайн үеэс нь шалтгаална. Одоогоор 10-аад хүн дамжин өнгөрсөн байна. Тэднийг тусгаарлаад байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top