ЖҮДО: Оны "ШИНЭ ОД" шагналд нэр дэвшигчид

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

Энэ жилийн сүүлийн тэмцээн болох Абу-Даби Их Дуулга өндөрлөж, Оны шилдгүүдээ тодруулах цаг ойртлоо.

Олон улсын жүдо бөхийн холбооноос хоёр дахь жилдээ IJF Awards шагнал гардуулж байгаа.

Энэ жилийн шилдгүүдийг
 

  • WJT Оны шилдэг ИППОН
  • Шилдэг дасгалжуулагч
  • Шинэ Од
  • Шилдэг эмэгтэй жүдоч
  • Шилдэг эрэгтэй жүдоч


Санал асуулгыг https://awards.ijf.org цахим хуудсаар энэ сарын 10 хүртэл зохион байгуулна. Шилдгүүдийн нэрийг 18-нд зарлах юм.


ОНЫ ШИЛДЭГ "ШИНЭ ОД" ШАГНАЛД НЭР ДЭВШИГЧИД
 

Сайто Тацүрү - Япон, +100 кг


Олимпын аварга Сайто Хитошигийн хүү Тацүрү дэлхийн дэвжээнд хэдхэн хоногийн өмнө гарсан. Бакугийн Их Дуулгад хурд, ухаанаар давамгайлан түрүүлсэн түүнийг энэ жингийн шинэ од гэж нэрлээд байгаа.

Илья Суламанидзе - Гүрж, 100 кг,


20 настай Суламанидзе 2021 онд залуучуудын татами дээр гялалзсан. Идэрчүүдийн дэлхийн аварга, Европын залуучуудын аварга болсноос гадна насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл, Их Дуулга тэмцээний хоёр алт хүртсэн.

Диёра Келдиёрова - Узбекистан, 52 кг,


Келдиёрова 2021 онд анхныхаа Их Дуулгад түрүүлсэн бол насанд хүрэгчдийн тэмцээнээс Азид түрүүлж, дэлхийн аваргын шагналт тавдугаар байртайгаар энэ оноо үдэж байна.

Мадина Таймазова - ОХУ, 70 кг,


Насанд хүрэгчдийн тэмцээнд 2 дахь жилдээ оролцсон 2021 он Мадинагийн жил байлаа. Masters-т мөнгөн медаль авсныхаа дараа тэр оролцсон бүх тэмцээнээсээ медаль авсан. Их Дуулгын хоёр медаль, Европын хүрлээс гадна Токио олимпын хүрэл медалийг нь үнэлэх ёстой.

Ай Цунода Рустант - Испани, 70 кг,


19 настай Цүнода насанд хүрэгчдийн тэмцээнээс медаль авч эхэлсэн. Гэхдээ энэ оныг насандаа дэлхийн аварга болсноор өндөрлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top