Энэ жилийн сүүлийн тэмцээн болох Абу-Даби Их Дуулга өндөрлөж, Оны шилдгүүдээ тодруулах цаг ойртлоо. Олон улсын жүдо бөхийн холбооноос хоёр дахь жилдээ IJF Awards шагнал гардуулж байгаа.
Энэ жилийн шилдгүүдийг
Санал асуулгыг https://awards.ijf.org цахим хуудсаар энэ сарын 10 хүртэл зохион байгуулна. Шилдгүүдийн нэрийг 18-нд зарлах юм.
ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧИД НЭР ДЭВШИГЧИД
Роберт Эрикссон
Роберт Эрикссон 15 жил Шведийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж, одоогийн системийг бүтээн байгуулсан гэж үздэг. 2021 он Шведийн жүдогийн түүхэнд хамгийн шилдэг он байлаа.
Косэй Иноүэ
Японы эрэгтэй шигшээ багийн маш хүнд хэцүү үед багийг удирдаж, Токиод нутгийнхныхаа өмнө түүхэн амжилт гаргасан. Тамирчин байхдаа ч жүдогийн домог байсан билээ.
Францын холимог багийн штаб
Ларби Бенбоудауд, Кристоф Гальяно тэргүүтэй Токио олимпын Францын холимог багийн штаб үнэхээр сайн ажиллаж, Японы багийг талбай дээр нь буулган авсан.
Ивонн Бёниш
Австри олимпын медаль хамгийн сүүлд хүртсэнээс хойш олимпын 3 цикл өнгөрөөд байсан ч энэ жил тэд хоёр медаль авсан. Түүний удирдлага дор Австрийн баг гялалзсаар энэ жил оролцсон бүх тэмцээнээсээ медаль авч чадсан.
Дритон Кука
Дритон Кука Косово хэмээх бяцхан орны жүдочдыг эх орныхоо бахархал болгон хувиргасан. 2021 онд тэд олимпын хоёр алтан медальтай.
Сэтгэгдэл ( 1 )
Жудо тийм том спорт уу, хелбембег энэ тэртэй барьцах нь л дээ