Сурагчдын хичээлийг 12 САРЫН 10-наас цахим хэлбэрт шилжүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

Засгийн газрын өнөөдрийн /2021.12.01/ ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ.

Тухайлбал, коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс танилцуулга хийв. Үүнтэй холбоотойгоор хилийн хяналтыг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралтыг зохицуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Улсын онцгой комиссын зөвлөмжөөр томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ.

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхэлж, 45 хоног үргэлжилж, 2022 оны хоёрдугаар сарын 3-нд хоёрдугаар улирлын хичээл, сургалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top