Францын жүдо бөхийн шигшээ багийн гишүүн асан дасгалжуулагч Ален Шмитт Ням гарагт шилжих шөнө Бобиньи хотын Цагдаагийн газарт баривчлагджээ.
Түүнийг Токио олимпын аварга Марго Пиног зодож гэмтээсэн хэрэгт буруутгаж байна. Цагдаагийн газрын мэдээлснээр Шмитт согтуу байсан бөгөөд Пиног нүүрэнд нь маш олон удаа цохиж, хүнд гэмтэл учруулсан байна.
38 настай Шмитт 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт. Зодог тайлаад Etoile Sportive du Blanc-Mesnil багт ажиллаж, Токио олимпын холимог багийн тэмцээний аварга Марго Пино, Мадлен Малонга нарыг дасгалжуулж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )