Энэ сарын 3-нд Москва хотод Гран-при “Москва-Кубок Алроса” бөхийн шоу тэмцээн болно.
Шоунд манай улсаас дэлхийн АШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл оролцож, ОХУ-ын Сергей Козыревтой барилдах юм.
Тэмцээний хөтөлбөрт нийт 9 барилдаан байгаа бөгөөд эрэгтэй чөлөөт, сонгомолд тус бүр 3, эмэгтэй чөлөөт бөх 1, грэпплингийн хоёр барилдаан болно.
Харин сонгомол барилдааны 130 кг-д зодоглох байсан олимпын медальт Риза Кайялп Турк улсаас нисэхийн өмнөхөн хөлөндөө гэмтсэн тул тэмцээнд оролцож чадахгүй болжээ.
Түүний оронд энэ жилийн ДАШТ-ий мөнгөн медальт, Европын аваргын медальт Зураби Гедехаури дэлхийн аварга, олимпын медальт Сергей Семеновтой өрсөлдөнө. Мөн Францын Антонио Оливейра оролцохгүйгээ мэдэгдсэн учир 2021 оны Европын аварга Заур Ахмедов оронд нь оролцохоо мэдэгджээ.
Гран Прид 3 олимпын аварга, Токио олимпын 3 медальтан, 12 дэлхийн аварга, Европын 6 аварга барилдана. Тэмцээнийг МАТЧ телевиз Москвагийн цагаар 21.00 цагаас дамжуулан үзүүлнэ.
12 дугаар сарын 3, Москва.
"Гран-при Москвы — Кубок АЛРОСА"
Тэмцээний хөтөлбөр
1-р барилдаан
Грэпплинг
Ислам Бочкаев (ОХУ) — Заур Ахмедов (ОХУ)
2-р барилдаан
Грэпплинг
Гаирбег Ибрагимов (ОХУ) — Алил Газиев (ОХУ)
3-р барилдаан
Эмэгтэй чөлөөт бөх
Ханум Велиева (ОХУ) — Мерим Жумназарова (Кыргызстан)
4-р барилдаан
Эрэгтэй чөлөөт. 125 кг
Сергей Козырев (ОХУ) — М.Лхагвагэрэл (Монгол)
5-р барилдаан
Сонгомол. 60 кг
Сергей Емелин (ОХУ) — Виктор Чобану (Молдав)
6-р барилдаан
Эрэгтэй чөлөөт. 74 кг
Заурбек Сидаков (ОХУ) — Магомедхабиб Кадимагомедов (Беларусь)
7-р барилдаан
Сонгомол. 130 кг
Сергей Семенов (ОХУ) — Зураби Гедехаури (ОХУ)
8-р барилдаан
Сонгомол. 77 кг
Роман Власов (ОХУ) — Виктор Немеш (Серби)
9-р барилдаан
Эрэгтэй чөлөөт. 97 кг
Абдулрашид Садулаев (ОХУ) — Магомедгажи Нуров (Хойд Македон)
Сэтгэгдэл ( 0 )