Энэ жилийн сүүлийн тэмцээн болох Абу-Даби Их Дуулга өндөрлөж, оны шилдгүүдээ тодруулах цаг ойртлоо.
Олон улсын жүдо бөхийн холбооноос хоёр дахь жилдээ IJF Awards шагнал гардуулж байгаа.
Энэ жилийн шилдгүүдийг
Санал асуулгыг https://awards.ijf.org цахим хуудсаар энэ сарын 10 хүртэл зохион байгуулна. Шилдгүүдийн нэрийг 18-нд зарлах юм.
Оны Шилдэг үйл явдалд нэр дэвшигчид:
Сара Асахина өрсөлдөгчөө өргөж гаргалаа
ДАШТ-ий финалд хоёр япон тамирчин таарч барилдсан. Ийм тохиолдолд Японы жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор дасгалжуулагч гардаггүй дүрэмтэй. Томита барилдаанд өвдгөндөө хүнд гэмтэхэд Сара Асахина үүрч татамигаас буулгасан. Гэхдээ дүрэм ёсоор дэвжээнээс гарахдаа эргэж харан, бөхийн ёсолгоо үйлдсэн нь олон хүнд таалагдсан юм.
Олимпын холимог багийн аварга Франц
Олимпын наадамд анх удаа жүдо бөхийн холимог багийн тэмцээн болж, Францын шигшээ финалд нутгийн эздийг ялж түрүүлсэн. Маш өрсөлдөөнтэй явагдсан энэ тэмцээний дараа Франц улс жүдочдоо баатрын ёсоор хүлээн авсан билээ.
Сириль Маре, Жозеф Терхе хоёрын барилдаан
Эв найрамдал, нөхөрлөл, хүндлэл бол жүдо бөхийн үндэс, суурийн нэг. Францын шигшээ багийн Сириль Маре, Жозеф Терхе хоёр Парисын Их Дуулга тэмцээний хагас шигшээд таарч барилдсан. Нэг багийн хоёр бөх барилдааны дараа тэврэлдэн, нулимс унагааж, олон хүнийг уяраасан. Машины хүнд ослын дараа дахин жүдодоо эргэж ирсэн анд нөхрөө хүндлэх сэтгэл тод харагдсан юм.
Хорватын анхны дэлхийн аварга Барбара Матич
Хорватын жүдоч Барбара Матич өнгөрсөн зургадугаар сард дэлхийн аварга болж, Хорватын спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн.
Агбегнену, Трстеняк хоёрын нөхөрлөл
2016 онд Риод Тина Трстеняк олимпод түрүүлэхдээ Францын Кларисс Агбеньенуг ялсан бол Токиод эсрэгээрээ Кларисс ялсан. Парисын Их Дуулга тэмцээний үеэр хоёр тамирчин Accor Arena-д гарч ирэн, нөхөрлөл агуу өрсөлдөөнийг ч ялан дийлдэг гэдгийг үзэгчдэд илтгэн харуулсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ju do uneheer hudlel er zorigiin sport um baina. Manaid negiigee alaad haychihsan odoo nkhbat barag bosoj irehgui biz dee