ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолыг үзнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
В.Путин “Россия зовет!” хөрөнгө оруулалтын форум дээр энэ талаар ярьж, БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпинээс хувийн урилга хүлээн авснаа хэлсэн юм.
ОХУ-ын төрийн тэргүүн, сайд нарыг олимпын наадамд оролцох, үзэхийг ОУОХ-ноос хориглосон байгаа ч наадам зохион байгуулж байгаа орны Төрийн тэргүүний урилгаар зочлохыг зөвшөөрсөн байдаг.
Бээжин олимпын нээлтийн ёслол 2022 оны хоёрдугаар сарын 4-нд болно.
Сэтгэгдэл ( 0 )