Жүдо: Парисын олимпын өмнөх ДАШТ-ийг ОХУ зохион байгуулах хүсэлтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

ОХУ-ын жүдо бөхийн холбооны тэргүүн Василий Анисимов РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө 2024 оны олимпын наадмын өмнөх дэлхийн аваргын тэмцээнийг нутагтаа зохион байгуулахаар Олон улсын жүдо бөхийн холбоотой (IJF) ярилцаж байгаа талаараа хэлжээ.

Анисимов “Дараа жилийн буюу 2022 оны ДАШТ Ташкент хотод явагдана. Бид мэдээж жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээнийг нутагтаа авах хүсэлтэй байгаа. IJF холбооны ерөнхийлөгч Мариус Визер бид хоёр сайн харилцаатай. Энэ асуудлаар дараа ярилцахаар тохиролцсон. 2024 оны Парисын олимпын наадмын өмнөх дэлхийн аваргын тэмцээн маш чухал тэмцээн. Манай улс энэ тэмцээнийг авах хүсэлтэй байгаа. Маш олон улс олимпын өмнөх ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах бодолтой байгаа нь мэдээж. Гэхдээ өөр ямар ч улс Орос шиг том тэмцээнийг сайн зохион байгуулж чадахгүй. Орост Екатеринбург, Казань, Уфа, Челябинск гэсэн хотууд жүдогийн олон улсын тэмцээнийг хүлээн авч байна. Хотуудын тоо нэмэгдэх тусам жүдочдын тоо, шигшээ багт багтах өрсөлдөөн нэмэгдэж байгаа. Бид 2024 оны ДАШТ-ийг авч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Эцсийн шийдвэр 2022 оны нэгдүгээр сард гарна” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top