Өнөөдөр хойд хөршийн нийслэл Москвад бөхийн “Гран-при "Москва" – Кубок Алроса” тэмцээн явагдана. Тэмцээний хөтөлбөрт нийт 9 барилдаан байгаа бөгөөд эрэгтэй чөлөөт, сонгомолд тус бүр 3, эмэгтэй чөлөөт бөх 1, грэпплингийн хоёр барилдаан болно. Хамгийн оргил буюу сүүлийн барилдаанд ОХУ-ын Абдулрашид Садулаев Македоны Магомедгаджи Нуров нар халз барилдах юм.
Өчигдөр болсон тэмцээний хэвлэлийн бага хурлын дараа тамирчид дартсаар тэмцэлдлээ. Магомедгаджи Нуров “Орос танк” Садулаевыг илт давамгайлсан бол Роман Власов Виктор Немешийг, Заурбек Сидаков Магомедхабиб Кадимагомедовыг мөн ялсан байна.
Бөхчүүд өнөөдөр үндсэн төрөл болох чөлөөт, сонгомол барилдаанаараа өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 0 )