Сонгомол барилдааны мөнгөн шагнал авах бөхчүүд

2021 оны 12 сарын 03

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос жин тус бүрийн чансааны эхний гурван бөхөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн.

Шагналын сан 600 мянган ам.доллар бөгөөд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны 30 жингийн тамирчдад хуваан олгох юм. Чансааг тэргүүлэгч бөх 10 мянга, хоёрт бичигдсэн бөх 7 мянга, гуравт орсон бөх 3 мянган ам.долларын шагнал хүртэж байгаа юм.

Эрэгтэй чөлөөт бөхийн шагнал хүртэх бөхчүүдийг бид танилцуулсан. Энэ удаад сонгомол барилдааны чансааг тэргүүлэгчдийг танилцуулж байна. Хамгийн их оноотой нь Ираны Мохаммадреза Гераи (67 кг) байлаа. Тэр энэ жил олимп, ДАШТ-п хоёуланд нь түрүүлсэн цорын ганц бөх болсон юм.

55 кг

Ken Matsui

1. Кен Мацүи (Япон) — 58 оноо

2. Эмин Сефершаев (ОХУ) — 58

3. Эльданиз Азизли (Азербайжан) — 39

60 кг

Victor CIOBANU

1. Виктор Чобану (Молдав) — 76

2. Луис Орта Санчез (Куба) — 68

3. Жоламан Шаршенбеков (Кыргызстан) — 54

63 кг

Meysam DALKHANI

1. Мейсам Далхани (Иран) — 78

2. Лери Абуладзе (Гүрж) — 56

3. Талех Маммадов (Азербайжан) — 38

67 кг

Mohammadreza GERAEI

1. Мохаммадреза Гераи (Иран) — 128

2. Мурат Фират (Турк) — 60

3. Мохамед Эльсаед (Египет) — 56

72 кг

Malkhas AMOYAN

1. Малхас Амоян (Армен) — 78

2. Геворг Саакян (Польш) — 41

3. Сергей Кутузов (ОХУ) — 40

77 кг

Tamas LORINCZ

1. Тамаш Лоринц (Унгар) — 90

2. Роман Власов (ОХУ) — 72

3. Санан Сулейманов (Азербайжан) — 58

82 кг

Rafiq HUSEYNOV

1. Рафиг Гусейнов (Азербайжан) — 70

2. Адлан Акиев (ОХУ) — 61

3. Бурхан Акбудак (Турк) — 54

87 кг

Zurabi DATUNASHVILI

1. Зураби Датунашвили (Серби) — 106

2. Жан Беленюк (Украин) — 84

3. Кирил Маскевич (Беларусь) — 58

97 кг

Musa EVLOEV

1. Муса Евлоев (ОХУ) — 102

2. Мохаммадхади Сарави (Иран) — 102

3. Алекс Жоке (Унгар) — 58

130 кг

Aliakbar YOUSOFIAHMADCHALI

1. Алиакбар Юсуфиахмадчали (Иран) — 92

2. Якоби Каджая (Гүрж) — 87

3. Михаин Лопес (Куба) — 68

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top