"Софи-2001", "Тегеран-2002" ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл медальт, 2002 оны Азийн наадмын аварга, 1997 оны Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын аварга, Олон улсын "А" зэрэглэлийн 10 удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын хөнгөн жингийн аварга шалгаруулах цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 19-нд "Алдар" спорт хорооны зааланд болно.
Хөнгөн жингийнхний уран сайхан барилдаан гардаг тул бөх сонирхогчид энэ тэмцээнд их дуртай.
Энэхүү тэмцээн нь 2009 оноос хойш тасралтгүй явагдаж байгаа юм.
Тэмцээнд 18-22 насны залуучууд, 57 кг, 61 кг, 65 кг, 70 кг-ын жинд өрсөлдөнө.
Тамирчид вакцины гуравдугаар тундаа хамрагдсан байх шаардлагатай бөгөөд хүндэтгэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй бөхчүүдийг коронавирусний шинжилгээнд орсон байх ёстой.
Сэтгэгдэл ( 0 )