Энэ сарын 7-17-нд Узбекистаны Ташкент хотод Хүндийг өргөлтийн дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулагдана.
Харин энэ тэмцээнд хүндийг өргөлтийн хүчирхэг гүрэн Хятад улс оролцохгүй болжээ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр Хятадын баг шинэ төрлийн омикрон халдварын улмаас үүссэн хүндрэл, улс орнуудын тогтоосон хөл хорионы учир ДАШТ-д оролцохгүй болсон гэнэ. Мөн омикрон халдвар гарсан Африкийн орны тамирчид оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )