Атлетико Минейро 50 жилийн дараа Бразилын аварга боллоо

2021 оны 12 сарын 03

Өнгөрсөн шөнө Белу-Оризонти хотын Атлетико Минейро баг Баия багийг 3:2 харьцаатай ялснаар хоёр тойргийн өмнө Фламенго багаас 11 оноо тасарч, Бразилын аварга болох болзлоо хангалаа. 0:2 ялагдаж явсан ч гурван гоол оруулан, ялалт байгуулж чаджээ.  

Атлетико Минейрод өмнө нь ОХУ-ын Зенит багт тоглож байсан Халк, Английн Челси багийн довтлогч асан Диего Коста, Копа Америка тэмцээний хошой аварга, чили тоглогч Эдуардо Варгас нар тоглож байна.

Атлетико Минейро 1971 он буюу 50 жилийн өмнө анх удаа Бразилын аварга болж байжээ. Мөн 2013 оны Либертадорес цом, 2014 оны Бразилын Цомын эзэн баг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top