Өнөөдөр Москва хотод Гран-при “Москва-Кубок Алроса” бөхийн шоу тэмцээн болно. Шоунд манай улсаас дэлхийн АШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл оролцож, ОХУ-ын Сергей Козыревтой барилдах юм.
Тэмцээний хөтөлбөрт нийт 9 барилдаан байгаа бөгөөд эрэгтэй чөлөөт, сонгомолд тус бүр 3, эмэгтэй чөлөөт бөх 1, грэпплингийн хоёр барилдаан болно.
Гран Прид 3 олимпын аварга, Токио олимпын 3 медальтан, 12 дэлхийн аварга, Европын 6 аварга барилдана. Тэмцээнийг МАТЧ телевиз Москвагийн цагаар 21.00 цагаас дамжуулан үзүүлнэ.
Өчигдөр тэмцээний хэвлэлийн бага хурал болж, тамирчид “харцны тулаан” хийлээ. Холимог тулаанчид биш тул тун найрсаг “тулаан” болж өнгөрсөн юм.
"Гран-при Москвы — Кубок АЛРОСА"
Тэмцээний хөтөлбөр
1-р барилдаан
Грэпплинг
Ислам Бочкаев (ОХУ) — Заур Ахмедов (ОХУ)
2-р барилдаан
Грэпплинг
Гаирбег Ибрагимов (ОХУ) — Алил Газиев (ОХУ)
3-р барилдаан
Эмэгтэй чөлөөт бөх
Ханум Велиева (ОХУ) — Мерим Жумназарова (Кыргызстан)
4-р барилдаан
Эрэгтэй чөлөөт. 125 кг
Сергей Козырев (ОХУ) — М.Лхагвагэрэл (Монгол)
5-р барилдаан
Сонгомол. 60 кг
Сергей Емелин (ОХУ) — Виктор Чобану (Молдав)
6-р барилдаан
Эрэгтэй чөлөөт. 74 кг
Заурбек Сидаков (ОХУ) — Магомедхабиб Кадимагомедов (Беларусь)
7-р барилдаан
Сонгомол. 130 кг
Сергей Семенов (ОХУ) — Зураби Гедехаури (ОХУ)
8-р барилдаан
Сонгомол. 77 кг
Роман Власов (ОХУ) — Виктор Немеш (Серби)
9-р барилдаан
Эрэгтэй чөлөөт. 97 кг
Абдулрашид Садулаев (ОХУ) — Магомедгажи Нуров (Хойд Македон)
Сэтгэгдэл ( 8 )
Оросуудыг ялж бвл аварга болно л гсн уг.ер нь оростой сайн барилдаж сурах хэрэгтэй.ялагдах тусмаа л илуу сайн сурдаг.
Айгаад нүдээ тас аньчихаж
Тэмцээн болоод 3:9-р манай хүн ялагдсан шүү дээ.
Манай Лхагвагэрэл ялна аа ялна. Цэргийн арслан болохыг нь харж байлаа. Маш барилдлагаатай сайхан бөх харагдана билээ.Амжилт хүсье.
амжилт амжилт
Лхагвагэрэл Дэлхийн бөх болжээ. Шээсээ гоожуулсан зарим хүмүүс атаархаж үхэхнээ. Өмнөдөө шээчихэв дээ
Энэ Лхагвагэрэл гээч нөхөр энэ шоунд лам олдохгүй бол буцахдаа зална гээч зарчмаар буюу оролцох олигтой хүн олдохгүй болохоор нөхөөс маягаар л орж байгаа, тэгээд ч ямар ч барилдаан гарахгүй зүгээр л олон юмгүй ялагдаж өгөөд хэдэн цаас авах тохироотой, хүн сонирхоод байх юм энд түй ч байхгүй
манай Монгол залуу руу харцаараа нухацтай ширтэж байна даа.