Өмнөд Солонгосын жүдоч, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Ан Чангрим 27 настайдаа зодог тайллаа.
Ан инстаграм хуудсаараа дамжуулан энэ талаараа мэдэгдсэн бөгөөд фэнүүд, Үндэсний болон Олон улсын жүдо бөхийн холбоонд талархал дэвшүүлсэн байв.
Одоогийн байдлаар яг ямар ажил эрхлэх нь тодорхойгүй байгаа ч дасгалжуулагчийн ажилд шилжих бодолтой гэдгээ илэрхийлсэн байна.
Хэдэн жилийн өмнө Олон улсын жүдо бөхийн холбооноос Өмнөд Солонгосын жүдоч, дэлхийн аварга Ан Чангримийн тухай нэвтрүүлэг гаргаж байсан. Товчхон хүргэвээс:
6 настайдаа аавынхаа шийдвэрээр жүдогоор хичээллэж эхэлсэн.
Дуртай мэх – үүрэх, өчих.
Хамгийн дурсгалтай үе – Дэлхийн аварга болсон мөч.
Дуртай жүдоч – Гурам Тушишвили.
Хэрэв жүдоч болоогүй бол – Каратэ
Залуу бөхчүүдэд хэлэх зүйл – Мөрөөдлөө орхиж болохгүй.
Зодог тайлаад – Гадаадад дасгалжуулагчаар ажиллах хүсэлтэй. Эсвэл кафе, ресторан нээнэ.
Жүдогийн онцлог – Сахилга бат, мэндлэх хүндлэх ёс.
Ан Чангрим 1994 онд Японы Киотод төрсөн. Цүкүба их сургуульд суралцаж байхдаа Японы оюутны аварга болж байсан. Дасгалжуулагч багш нь Японы иргэншил авахыг зөвлөсөн ч “Солонгос хүн тул БНСУ-ын шигшээ багт ормоор байна. Олон улсын тэмцээнд япон бөхчүүдийг ялах нь миний зорилго” гээд татгалзжээ. 2014 оноос БНСУ-ын шигшээ багт орж, идэрчүүдийн дэлхийн аварга болсон. 2015 онд насанд хүрэгчдийн Азийн аварга болж, ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн. 2018 оны дэлхийн аварга.
Сэтгэгдэл ( 0 )