Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэргүүн Умар Кремлев Казахстанд айлчиллаа. Түүнийг Нур-Султаны олон улсын нисэх буудалд Казахстаны боксын холбоо, Соёл, Спортын Яамны төлөөлөгчид хүлээн авсан байна.
Умар Кремлев нисэх буудал дээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Казахстан бол боксын орон. Танай оронд ирж, дасгалжуулагч багш нар нь хэрхэн ажилладаг, хүүхэд багачууд яаж бэлтгэл хийдгийг өөрийн нүдээр харах нь миний үүрэг байлаа. Казахстан эртнээс дэлхийн боксын хүчирхэг гүрнүүдийн нэг байсан. Манай AIBA холбоо одоо шүүлтийн шинэчлэл хийж байгаа. Бүх эсэргүүцлийг хүлээн авна. АИБА шилэн, ил тод байх ёстой” гэж ярьсан юм.
Айлчлалын хоёр дахь өдөр Умар казах хүүхдүүдтэй бэлтгэл хамт хийж, гарын бэлэг гардуулсан.
Дараа нь Казахстаны Ерөнхий сайд Аскар Маминтай уулзаж, Казахстаны их дээд сургуульд боксын хичээл орох асуудлыг хөндөж, Боксын академи нээх бодолтой байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )