UWW: Оны Шилдэг “тэсрэлтүүд”

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 09

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2021 оны улирлын Шилдэг тэсрэлт гаргасан бөхчүүдийг нэрлэлээ.

Сонгомол барилдааны 67 кг-ын жингийн Мохаммадрез Герае он эхлэж байхад олимп, дэлхийн медальгүй бөх байлаа. “Мөсөн хүн” хочит тэрээр Токиод тэсэрч, олимпын аварга болоод Норвегийн Ослод дэлхийн аварга болсон амжилтаар 2021 оныг үдэж байна.

Ираны 20 настай Амира Заре ч тодорсон. Токио олимпын медаль хүртсэн тэрээр Ослод Гүржийн Гено Петриашвили, Туркийн Таха Акгуль нарын алдартнуудыг ялж, дэлхийн аварга болсон.

Германы ахмад тамирчин Алин Фокен 2012 оны олимпод оролцож чадаагүй. Дөрвөн жилийн дараа Риод есдүгээр байр эзэлсэн тэрээр Токиод АНУ-ын дэлхийн таван удаагийн аварга Аделина Грейг ялж, олимпын алтан медаль аваад зодог тайлсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top