Хүндийг өргөлтийн баг ДАШТ-ийг зорилоо

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

Монголын хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчид насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Узбекстаны Ташкент хотыг зорилоо.
 


Арванхоёрдугаар сарын 5-15-ны хооронд үргэлжлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 137 улсын 800 орчим тамирчин өрсөлдөнө.

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Ц.Батзаяа нарын удирдлага дор 59 кг-д Э.Энхтамир, 87 кг-д М.Анхцэцэг нар дэлхийн аваргын тэмцээнд оролцоно.
 


Монголын хүндийг өргөлтийн спортын баг тамирчид ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд “Алдар” спорт хороо, “Эрхэт Монгол” группийн тамирчин М.Анхцэцэг 2017, 2019 оны Дэлхийн аваргад энэхүү амжилтыг үзүүлсэн билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.23) 2021 оны 12 сарын 10

Дэлхийн аварга болоод ирцгээгээрэй

0  |  0
Top