БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзалт хийв

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

Өвлийн олимп эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Чэнь Шуан МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай уулзалт хийлээ. БНХАУ-ын ЭСЯ-ны байранд болсон энэхүү уулзалтаар талууд хамтран ажиллах талаар санал солилцов. Олимпод оролцох баг, тамирчдад ямар нэг асуудал гарвал ЭСЯ-ны зүгээс бүх талаар дэмжиж туслахаа соёлын зөвлөх Чэнь Шуан энэ үеэр илэрхийллээ. Мөн өвлийн олимпын наадмын талаарх мэдээлэл, гарын авлагыг өгөв.

Бээжингийн олимпын цанын тэмцээнүүд Жанжиакоу хот монголчуудын нэрлэж заншсанаар Жанчхүүд болно. Бээжингээс Жанчхүү хот хүртэл хурдны галт тэрэг хоёр цаг л явах тул манай тамирчид тийш очиход ямар нэг хүндрэл гарахгүй гэдгийг ноён Чэнь Шуан хэлэв. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы зүгээс өвлийн олимпын бэлтгэл ажил хэвийн явагдаж байгааг дуулгаж, хүндрэлтэй байгаа нислэгийн асуудлыг шийдэхээр ажиллаж байгааг мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top