Батиров, Сехудо нар чөлөөт бөхөөр халз барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

ОХУ-ын мэргэжлийн бөхийн Вольник лигээс холимог тулааны UFC холбооны аварга асан Генри Сехудо, Оросын алдартай бөх Мавлет Батиров хоёрыг чөлөөт бөхөөр халз барилдуулах болсноо зарлалаа.

Тус лигийн захирлуудын нэг Али Багаутинов халз барилдааныг хэзээ, хаана явуулах талаар удахгүй мэдээлнэ гэдгээ мэдэгдлээ.
 

Сехудо – 34 настай. 2008 оны олимпын аварга. Панамерикийн 3 удаагийн аварга. 55 кг-д барилддаг байсан.

Батиров – 37 настай. 2004, 2008 оны олимпын аварга. ДАШТ-ий алт, хүрэл медальтай. 55, 60 кг-ын жинд барилддаг байсан.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.16.105) 2021 оны 12 сарын 13

Сураггуй л гарууд байна даа, багахан хэмжээний шоу л юм аа даа

0  |  0
Зөв (64.119.25.219) 2021 оны 12 сарын 12

Ингэж мөнгө болгох ёстой шүү .манай бөхчүүд сураа

0  |  0
Kkk(64.119.21.164) 2021 оны 12 сарын 10

Batirov batiranaa

0  |  0
Top