Гейбл Стивсон 50 мянган доллар нэхэв

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

Ирэх оны хоёрдугаар сарын 12-нд АНУ-ын Техас мужийн Арлингтон хотод АНУ, Ираны чөлөөт бөхийн шигшээ багийн халз барилдаан болно. Талууд хамгийн шилдэг бөхчүүдээ барилдуулахаар тохиролцсон.

Хамгийн хүнд буюу 125 кг-ын жинд Ираны талаас Токио олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Амирхоссейн Заре барилдана. Түүний эсрэг Америкийн баг Токио олимпын аварга Гейбл Стивсоныг гаргах гэсэн боловч Стивсон 50 мянган ам.доллар өгсөн тохиолдолд л барилдана гэж мэдэгджээ.

Токио олимпын дараа Стивсон мэргэжлийн бөхийн WWE холбоотой гэрээ байгуулсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top