IBA: Авлига авсан шүүгчдийг бүх насаар нь боксоос хөөнө

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

Олон улсын боксын холбооны тэргүүн Умар Кремлев “Макларены илтгэл”-д нэр нь дурдагдсан буюу авлига авсан хэрэгт холбогдсон шүүгчдийг бүх насаар нь боксын спортоос хөөнө гэдгээ зарлалаа.

Умар “Бид тамирчдад шударга үнэн шүүлт, тэмцээн амлаж байна. Бүх шүүгчдийг дахин шалгалтад оруулж, сертификат олгоно.  Ричард Макларены илтгэлд гарсан шүүгчдийн гэм буруутай нь тогтоогдвол бүх насаар нь боксын спортоос хөөнө. Тэднийг үзэгчийн шугамаар ч заал, танхимд орохыг зөвшөөрөхгүй. Бид шинэ холбоо байгуулж байна. Одоо бид шинэ ивээн тэтгэгчидтэй болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Өнгөрсөн Ням гарагт Олон улсын боксын холбооны ээлжит бус чуулган болж, AIBA (Association Internationale de Boxe Amateur) холбооныхоо нэрийг IBA (International Boxing Association) болгон өөрчилсөн билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bold(202.126.89.89) 2021 оны 12 сарын 17

mongoor amjiltad hvrsen ooriin hvcheer amjilt gargasangaa ylgamaar bna shvv!!

0  |  0
Зочин(66.181.177.30) 2021 оны 12 сарын 15

Бокс ч олимпын терлеес хасагдчих гээд их сандарч байна даа, ядаж байхад еренхийлегч нь гэж нэг иван байх, ОУОХ-той зерчил уусгэхээс цаашгуй

0  |  0
зочин(202.9.40.191) 2021 оны 12 сарын 15

Эрдэнэт үйлдвэрийн орлогч Батэнх урьд авилгал өгч байгаад баригдаж байсан одоо хөөгдөх болов уу харж л байя

0  |  0
Top