Масэ Шүичи эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өглөө

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

Монголын хөлбөмбөгийн Үндэсний  шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Масэ Шүичи энэ оны 4-р сараас томилогдож, цар тахлын хүнд цаг үед ДАШТ-2022 болон ААШТ-2023 оны урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолт болох Киргизийн шигшээ багийг 1:0 харьцаатай хожиж, мөн АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатанд цахимаар сургуулилтыг хийлгэн амжилттай оролцуулсан билээ.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан, ЕНБД Д.Тэрбаатар болон Техникийн захирал Б.Буман-Учрал нар түүнийг хүлээн авч, уулзаж дурсгалын бэлгийг гардуулан баяр хүргэж, Монголын Үндэсний шигшээ багийн төлөө, Монгол улсын төлөө зүтгэсэнд талархал илэрхийлсэн юм.

Япон мэргэжилтэн Масэ Шүичи дасгалжуулагчийн хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас тус ажлаа өгч байгаа билээ.Тэрбээр Монгол улсад цөөн хоногийн хугацаанд ирж, МХБХ-ны клубүүдийн дасгалжуулагч нарт сургалтын зохион байгуулж, мөн “Алтан бөмбөг 2021” ёслолын ажиллагаанд оролцсон юм.

МХБХ болон Монголын хөл бөмбөгт хайртай хэн бүхний нэрийн өмнөөс ахлах дасгалжуулагч Масэ Шүичидээ цаашдын ажил амьдралд амжилт, аз жаргалыг хүсье.

МХБХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top