Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст шилжээд байгаа билээ. Түүний анхны тулаан өнөөдөр (2021.12.24) Москвад болно.
Мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн төлөөх энэхүү тулааныг Улаанбаатарын цагаар өнөөдөр 21:00 цагаас Юнивишний Unilive88 сувгаар хүлээн авч үзэх боломжтой ажээ.
Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь ОХУ-ын осетин залуу Аслан Кабисов.
Аслан мэргэжлийн бокст 2017 оноос тулалдаж байна. 24 настай. Нийт 7 тулаан хийж, бүгдэд нь ялсан. Үүнээс 4 тоглолтыг хугацаанаас өмнө дуусгаж байсан амжилттай. Анх "Ариана" клубт ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Виталий Сланов, Алик Тедеев нарын удирдлага дор хичээллэж эхэлсэн. Түүнийг маш хөдөлмөрч тамирчин гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Өрсөлдөгчөө өөртөө ойртуулж, зайг нь өгөөд, ялалт ойрхон байна гэж итгүүлж байгаад маш хурдан сөрөг довтолж, угсраа цохилтоор буулган авдаг. Үзүүштэй, дайчин тулалддаг тамирчин. Ирээдүйн дэлхийн аварга хэмээн тооцогддог.
Аслан Хойд Осетийн Камбилеевкт төрж, өссөн. Ихэр бөгөөд ихэр нь хамт боксоор хичээллэж байгаад одоо "Ариана" клубт дасгалжуулагчаар ажиллаж байгаа.
Аслан Кабисов саяхан нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Бокс үргэлж миний амьдралын нэгэн хэсэг байсан. Би өөрийгөө энэ спортод бүрэн зориулахыг хичээдэг. Осетийн боксчин Мурат Гассиевыг шүтэн биширдэг. Мурат бол мэргэжлийн боксын дэлхийн аварга болсон анхны осетин хүн. Тэр маш олон жил уйгагүй хөдөлмөрлөж байгаа. Би түүн шиг бэлтгэл сургуулиа сайн хийж, дэлхийн аварга болох зорилготой. Надад мөрөөдөл байхгүй, тодорхой зорилго л бий” гэж ярьжээ.
Түүний хамгийн сүүлийн тулааныг толилуулж байна.
Мөн өдөр Токиогийн олимпод Э.Цэндбаатартай тулалдаж ялсан ОХУ-ын Альберт Батыргазиев Венесуэлийн Франклин Манзаниллатай өрсөлдөх юм.
Сэтгэгдэл ( 6 )
За хүү минь хэн болохоо үзүүлээд өг чи чадна.
Төгсцогт шиг хүнд гараар гэдэс хий
Чанга нөхөр юм биш үү? \n
Нам шаагаад ял. Зэв жанжин кавказуудыг ялж дарлаж байсан, удам тааруу нэг муу уулынхан шүү дээ.
Барилдаанч байхаа, кавказууд шүүдээ. Манай залуу илүү байх бхоо барилдаж хэрэггүй боолгож мэднэ , зайнаас нам цохих хэрэгтэй
Тааруухан амьтан байноо. Цэндээгийн эсрэг 3 раундаас хэтрэхгүй дутуу гарахаар боксёр байна. Гэхдээ басаж болохгүй.