Буэнос-Айресийн нисэх буудалд Марадонагийн хөшөөг босголоо

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

Аргентины супер од, Диего Марадонагийн хөшөөг нийслэл Буэнос-Айресийн нисэх буудалд босгожээ.
 

Хөшөөг босгосон “Aeropuertos Argentina 2000” компанийн мэдэгдэлд “Бид олон улсын нисэх буудалд “10 дугаар” хөшөөг сүндэрлүүллээ.

Энэ хөшөө 1986 оны Мексикийн ДАШТ-д улс орноо мандуулсан домогт зориулагдсан юм” гэж дурджээ.
 


Хөшөөг Диегогийн 1986 оны дэлхийн аваргын финалын тоглолтод сүлд дууллаа сонсон зогсож байх үеийн дүрсээр, 3D аргаар урласан байна.

Диего Марадона 2020 оны 11 дүгээр сарын 25-нд 61 настайдаа зүрхний дутагдлаар амьсгал хураасан. Тэрээр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг бөгөөд 1986 онд дэлхийн аварга болж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top