Ц.Энхтүвшин, "Таван цагариг"
Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах 86 дахь удаагийн тэмцээн явагдаж буй билээ. Уг нь Перу улсад зохиогдох хуваарьтай байсан ч цар тахлын нөхцөл байдлаас болж Узбекистанд болж буй энэ удаагийн ДАШТ-д 74 орны 432 туйванч 20 цогц медалийн төлөө хүч үзэж байгаа.
Дэлхийн шилдэг багууд болох БНХАУ, БНАСАУ баг тамирчдаа оролцуулахгүй гэж шийдсэн, мөн "Токио-2020" олимпын аварга 10, дэлхийн аварга 15 тамирчин Ташкентад ирээгүй тул олон шинэ аварга, медальтнууд төрөх боломжтой болсон юм.
Манай Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор дөрвөн тамирчинтай оролцохоор бэлтгэж байсан боловч 71 кг-ын жинд өрсөлдөх байсан Г.Анужин, 81 кг-ын жинд өрсөлдөх байсан Э.Билэгсайхан нар гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг өнжих болсон нь харамсалтай.
Ташкентийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд ОХУ-ын Е.Гусева огцом өргөлтөөр 104 кг өргөөд алтан медаль авч байна лээ. Г.Анужин тэмцээний өмнөх бэлтгэл дээр 105 кг өргөж байсан гэхээр бас л...
Ингээд манай хоёр туйванч охин Узбекистаныг зорьсон.
59 кг-ын жинд Энхбаатарын Энхтамир (21 настай) "С" хэсэгт багтан, огцомоор 82 кг, түлхэлттэй өргөлтөөр 96 кг өргөж, нийлбэр дүнгээр 178 кг-ын амжилтаар жиндээ 27 тамирчнаас 20 дугаар байрт бичигдсэн.
87 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт (огцом өргөлтөөр), Мөнхжанцангийн Анхцэцэг өнөөдөр (2021.12.16) дэвжээнд гарч, "А" хэсгийг манлайлан өргөлтөө хийнэ.
Энэ хэсэгт 11 тамирчин байгаа бөгөөд Анхаа захиалгаа 255 кг-аар өгсөн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Түүнтэй адил захиалга өгсөн ганц тамирчин байгаа нь ОХУ-ын Дарья Ахмерова хэмээх "битүү морь" ба томоохон тэмцээнд орж байгаагүй, энэ жил 21 нас хүрсэн тамирчин байна. Нэг үгээр манай Анхаагийн гол өрсөлдөгч гэхэд болно. Анхаагийн жинд "Токио-2020" олимпын медальтнуудаас хэн нь ирээгүй. Тэгэхээр манай Анхаад маш том боломж байна.
2017, 2019 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ Анхаа огцом өргөлтөөр авч байсан. Тэгвэл энэ удаа нийлбэр дүнгээр ч "том" медаль зүүх, бүр дэлхийн аварга болох магадлал маш өндөр гэж болно.
"Ташкент-2021" ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-ын жингийн "А" буюу М.Анхцэцэгийн хэсгийн өргөлт Ташкентийн цагаар арванхоёрдугаар сарын 16-ны оройны 19:00 цагаас (Улаанбаатарын цагаар өнөө оройны 22:00 цагаас) эхэлнэ.
Монголын хүндийг өргөлтийн төдийгүй спортын түүхэнд бас нэгэн тодоос тод , алтан үсгээр бичигдэх өдөр болох ерөөл талбия!
Сэтгэгдэл ( 3 )
ene 2 hunii bichsen zuiliig ni haraad uneheer heleh ch muu yg oldohgui ni dee..gomdmoor...medaliin huvid delhiin avargiin medali..chanar muu medal gej bhgui ee..tuuhen udur boloosoi gej zalbirah heregtei..\n
Sunasan darvaisan pussy tei huuhendee haha
За яахав дээ чанар муутай л медаль байхым бн. Тэгээд их том жин амалсым бн л даа