Энэ сарын 7-17-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах эрэгтэй 86, эмэгтэй 29 дэх удаагийн тэмцээн явагдаж байна.
Шинэ төрлийн омикрон коронавирусний улмаас дэлхийн олон шилдэг тамирчин ирээгүй нь бусад тамирчдад том боломж болж өгсөн. Ялангуяа хүчирхэг Хятадын шигшээ баг энэ удаад цар тахлаас эмээгээд тамирчдаа илгээсэнгүй.
Манай шигшээ баг ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 59 кг-ын жинд Энхбаатарын Энхтамир, 87 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт Мөнхжанцангийн Анхцэцэг нар оролцож байна.
Э.Энхтамир 20-р байр эзэлсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн бол М.Анхцэцэг өнөөдөр медалийн төлөө өрсөлдөж байна.
Энэ хэсэгт 11 тамирчин байгаа бөгөөд Анхаа захиалгаа 255 кг-аар өгсөн. Түүний гол өрсөлдөгч нь энэ жилийн Европын аварга ОХУ-ын татар бүсгүй Дарья Ахмерова байна. Түүний хувийн дээд амжилт 246 кг (108 кг огцом, 138 кг түлхэлттэй). Өмнө нь Казахстаны шигшээ багт харьяалагдаж байжээ. Анхаа болон өөр 3 тамирчин огцомд 105 кг-ыг захиалаад байна.
87 кг-ын А хэсгийн тамирчид
Yekta Jamali (IRI)
Karina Kuzganbayeva (KAZ)
Tian Chia-hsin (TPE)
Amanda Schott (BRA)
Solfrid Koanda (NOR)
Juliana Riotto (USA)
Dariia Akhmerova (RWF)
Kim Ji-hye (KOR)
Laura Alexander (USA)
Tursunoy Jabborova (UZB)
Mönkhjantsangiin Ankhtsetseg (MGL)
Сэтгэгдэл ( 0 )