М.Анхцэцэг огцом өргөлтөөр ХОЁРДУГААРТ бичигдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

Энэ сарын 7-17-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах эрэгтэй 86, эмэгтэй 29 дэх удаагийн тэмцээн явагдаж байна.

Шинэ төрлийн омикрон коронавирусний улмаас дэлхийн олон шилдэг тамирчин ирээгүй нь бусад тамирчдад том боломж болж өгсөн.

Манай шигшээ баг ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 59 кг-ын жинд Энхбаатарын Энхтамир, 87 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт Мөнхжанцангийн Анхцэцэг нар оролцож байна.

Э.Энхтамир 20-р байр эзэлсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн бол М.Анхцэцэг өнөөдөр медалийн төлөө өрсөлдөж байна.  

Энэ хэсэгт 11 тамирчин байгаа бөгөөд Анхаа огцом өргөлтийн гурван оролдлогын дараа 109 кг-ын амжилтаар 2-т орлоо. 113 кг-ыг сүүлд захиалсан ч өргөж чадсангүй. Энэ төрөлд нутгийн эзэн Узбекистаны Tursunoy Jabborova 113 кг өргөж тэргүүллээ.
 

https://fb.watch/9X3vO1N28c/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top