Энэ сарын 7-17-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах эрэгтэй 86, эмэгтэй 29 дэх удаагийн тэмцээн явагдаж байна.
Манай шигшээ баг ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 59 кг-ын жинд Энхбаатарын Энхтамир, 87 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Эрхэт Монгол группын тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг нар оролцсон. Э.Энхтамир 20-р байр эзэлсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн бол М.Анхцэцэг өнөөдөр медалийн төлөө өрсөлдлөө.
Тэмцээний 87 кг-ын А хэсэгт 11 тамирчин багтсан бөгөөд Анхаа огцом өргөлтийн гурван оролдлогын дараа 109 кг-ын амжилтаар 2-т орлоо. Манай тамирчин сүүлийн оролдлогодоо 113 захиалаад барсангүй. Энэ төрөлд нутгийн эзэн Узбекистаны Tursunoy Jabborova 113 кг өргөж тэргүүллээ.
Түлхэлттэй өргөлтөөр манай тамирчин эхний оролдлогод 135 кг захиалсан бол Орос, Норвегийн тамирчид 135 кг захиалга өгсөн байлаа. Харин огцомд түрүүлсэн узбек бүсгүй дөнгөж 127-гаас өргөлтөө эхлүүлж байна.
Өрсөлдөөн энэ тамирчдын дунд болох нь тодорхой байлаа. Бусад нь 130 кг-ын босгон дээр бүдэрсээр.
Эхлээд узбек тамирчин гарч, 131 кг өргөсөн ч 134 дээр алдаж, нийлбэр дүн 244 дээр зогслоо. Дараа нь Норвегийн Solfrid Koanda 135 кг өргөлөө. Оросын Дарья мөн 135 кг-ыг хөнгөхөн өргөв. Тэр дараа нь шууд 140 захиалжээ. Харин норвег тамирчин 141-ийг.
Анхаа өрсөлдөгчдийнхөө өргөлтийг хараад эхний захиалгаа 137 болгон нэмжээ. Эхний оролдлого бүтсэнгүй. Хэсэг амраад дахин өргөлөө. Хоёр дахь оролдлого амжилттай. Одоогийн байдлаар тэр 246 оноотой тэргүүлж эхэлсэн.
Дарья 140 кг өргөхөөр гарч ирлээ. Чадсангүй, Дахин оролдов. Өргөсөн ч манай тамирчнаас нэг оноо дутах юм. Тэрээр өргөж чадалгүй, 240 оноотой тэмцээнээ дуусгалаа. Узбек, Норвегийн тамирчид 141 кг дээр зогсож, 244 оноотой удааллаа.
Харин манай Анхаа сүүлийн өргөлтөд 141 кг-ыг өргөснөөр нийлбэр дүн 250 болж, анх удаагаа нийлбэр дүнгээр дэлхийн аварга боллоо. Өмнө нь тэр огцом өргөлтөөр дэлхийгээс хоёр хүрэл медаль хүртэж байсан юм.
Сэтгэгдэл ( 27 )
Чи чадсаан
Mundag
Bayar hurgii!!! mundag ohindoo ulam ih amjilt saihan amidraliig erooe!!!
Bayar hurgii!!! mundag ohindoo ulam ih amjilt saihan amidraliig erooe!!!
Bayar hurgii!!! mundag ohindoo ulam ih amjilt saihan amidraliig erooe!!!
Bayar hurgii!!! mundag ohindoo ulam ih amjilt saihan amidraliig erooe!!!
Bayar hurgii!!! mundag ohindoo ulam ih amjilt saihan amidraliig erooe!!!
bagsh saitai.hani saitai bna gedeg ene tom amjiltiin undes suuri ni shuu bayar khurgey
bayar hurgie.
Сайхан юм сайхан байдаг. Энэ охиноор эх орон элгэн садан нь бахархаж байна. Гайхалтай.
Өнчин хүн өөнтөгч гэгчээр САЙХНЫ хажуугаар саар бодогдож сэтгэл хөндүүрлэж гомдол буцална... \nЗүгээр ч баярлаж чадахгүй\nЗаяа нь (Монголын) харьчихаагүй л байлтай ...\n\nЭгэл Монгол ард нь далбаагаа тэнгэрт залаад л ирэх\nЭнгүй мулгуу улс төрчид нь шал руу унагаад л шидэх ...
баяр хүргьэ\n
баяр хүргьэ\n
Мундаг сайхан охиндоо баяр хүргэе. Дасгалжуулагчид нь өндөрөөс өндөр баяр хүргэе. Та 2 маань эх орныхоо нэрийг өндөрт өргөж чадлаа.
Баяр хүргэе
BAYAR HURGIE. DASGALJUULAGCH NI MUNDAG UMAA
Баяр хүргэе. Амжилт хүсэе
Bayar khurgie
Mundag daichin busguid bayr hurgie
Сайн байна аа, улам ендер амжилт хусье!
Монгол улсын ҮШБ Алдар спорт хороо Эрхэт монгол группиин тамирчин монгол улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг үнэхээр агуу тамирчин юмаа Агуу багш шавь 2т халуун баярыг хүргэё Багшиин тооцоолох ухаан тасархай байлах
MANAI ANKHAA HURAI HURAI HURAI
Bayar hurgie.Uneheeriin mundag ohin shuu.Chi chadlaa.Chinii hani chini bas mundag huu shuu.Bagsh ni mednee.47r surguulid baihig ni.Mongolchuud baharhaj bainaa.
Баяр хүргэе аз гийсэн Монгол охин
Баяр хүргэе. Маш сайхан мэдээ байна.
Мундаг мундаг манай Анхаа, амжилт
Мундаг тамирчин баяр хүргэе