3х3 сагсан бөмбөгийн холбооныхон Tөрийн шагнал хүртлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооныхныг Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагналаа.

Энэ жил манай сагсан бөмбөгчид Монголын багийн спортын түүхэнд анх удаа олимпын наадамд оролцсон билээ.

Өнөөдөр тус холбооны ЕНБД С.Төгсжаргал, сагсан бөмбөгийн төрөлжсөн MNBA Tv –гийн захирал Д.Лхагва-Очир, Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нар Алтангадас одонгоо зүүлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top