Монголын дасгалжуулагч Ооцүка Ичиро гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Японы хөлбөмбөгийн холбооноос Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар 57 настай Ооцүка Ичирог томилсон талаар бид мэдээлсэн. Тэрээр эрүүл мэндийн байдлын улмаас ажлаа өгсөн Шюүичи Масэгийн оронд 2023 оны нэгдүгээр сар хүртэл ажиллах юм.

Манай шинэ дасгалжуулагч Ооцүка Ичиро гэж хэн бэ гэдгийг танилцуулья.

1964 оны 11 дүгээр сарын 3-нд төрсөн. Тоёома мужийн Тоёома хотын уугуул.

9 настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн. Тоёома хотын нэгдүгээр сургууль, Хоосэй их сургуулийн багт тоглож байсан. Төгсөөд Фүрүкава Дэнки компанийн багт орж, хоёр жил тоглоод зодог тайлсан.

Фүрүкава Дэнки компанитай харилцаатай ажилладаг Английн Вест Хэм багт нэг жил дасгалжуулагчийн дадлага хийж, Английн 18-аас доош насны багт ажиллах лиценз авсан. 1990 онд Япондоо харьж, ALO's Hokuriku багийн дасгалжуулагч болсон. 1995 онд 50 дахь удаагийн Фүкүшима тэмцээнд тоглогч, дасгалжуулагчийн хувиар оролцож, анхны цомоо авсан.

2002 онд багаасаа гаран, хувиараа бизнес эрхлэн ажиллаж байхдаа Тоёома мужийн багийн дасгалжуулагчаар ажилласан. 2004 онд UEFA-гийн А лиценз авсан Японы хоёр дахь дасгалжуулагч болжээ. 2005 онд Сингапурын Albirex Niigata Singapore багт очиж, 2 жил ажилласан. 2008 онд Тоёома нэгдүгээр сургуулийн туслах дасгалжуулагч, 2012 оноос ерөнхий дасгалжуулагч болсон. 2014 онд багаа Бүх Японы ахлах сургуулиудын аварга болгосон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top