ОХУ-ын "Общественное мнение" сангаас “2021 оны Спортын гол хүн хэн бэ?” санал асуулгыг явуулжээ. Асуулгыг 12 дугаар сарын 4-5-нд Оросын 53 муж, 104 хот, тосгон, 1500 хүний дунд явуулсан байна.
Санал асуулгад оролцогчдын 3 хувь нь Хабиб Нурмагомедовыг энэ жилийн спортын гол хүнээр нэрлэсэн байна. Хоккейчин Александр Овечкин (2%), тулаанч Федор Емельяненко (2%), Зенит багийн довтлогч Артем Зюба (2%) нар удаалжээ. 15 хувь нь хэнийг ч нэрлээгүй бол 58 хувь нь түдгэлзсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Дагёстан хүн л дээ, яг цэвэр орос хүн гэж байна уу