Артур Бетербиев хүнд цохилтоор ялж, аваргын бүсээ хамгааллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 18

Өнөөдөр өглөө Канадын Монреаль хотын Bell Centre хүрээлэнд боксын том шоу болж өнгөрлөө.

Гол тулаанд WBC, IBF холбооны хагас хүнд жингийн аварга ОХУ-ын Артур Бетербиев (17-0, 17 KO) Америкийн Маркус Браунтай тулалдаж, есдүгээр үед хүнд цохилтоор буулган авч, аваргын бүсээ хамгааллаа.

Мөн Мари-Эва Дикэр Синти Лозаног хүнд цохилтоор ялж, IBF холбооны бүсийг эзэмшив.

Ян Пеллерин Франсиско Ривасаг шүүгчдийн саналаар 100-90, 100-90, 100-90 ялсан бол Стив Роллс Кристофер Брукерийг есдүгээр үед нокаутаар ялжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top