Чөлөөт бөхийн УАШТ 1-р сарын 11-14-нд болно

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 19

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар хуралдсан Дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурлаар ирэх жилийн улсын аваргын тэмцээний хуваарийг хэлэлцэж баталлаа.

2022 оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 01-р сарын 11-нээс 14-ны хооронд Буянт-Ухаа спорт цогцолборт 4 дэвжээн дээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Улсын аваргын дараа нэгдүгээр сарын 20-23-нд Францад Grand Prix de France Henri Deglane, 20-24-нд Казахстанд Кунаевын нэрэмжит тэмцээн, 26-30-нд Красноярскт Ярыгин Гран При гэсэн олон улсын тэмцээнүүдтэй.

Дашрамд дурдахад Ардын боловсролын тэргүүн ажилтан, чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Ц.Жигдэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн арванхоёрдугаар сарын 20-22-нд Дархан-Уул аймгийн спорт хорооны зааланд болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхдавах(66.181.161.1) 2021 оны 12 сарын 19

Орхон аварга барилдах болуу

1  |  0
Top