Dior брэнд Килиан Мбаппег сонголоо

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 19

Орчин цагийн хамгийн авьяаслаг, залуу тамирчдын нэг Килиан Мбаппе Dior брэндийн нүүр царай боллоо. Түүнийг Sauvage үнэртнийг дэлхий дахинд сурталчлах элчин төлөөлөгчөөрөө тус брэнд сонгосон байна.

Килиан “Maison Dior-ийн нэг хэсэг болсноо албан ёсоор зарлахдаа баяртай байна. Удахгүй би Sauvage үнэртэн, эрэгтэй хувцасны загварын шинэ төслийнхөө талаар та бүхэнтэй хуваалцах болно. Би Dior Homme, Ким Жонсыг олон жил шүтэж ирсэн” гэж хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Мбаппе хандив, буяны ажилд идэвхтэй оролцдог. Хүнд хэцүү амьдралтай залуучуудыг спортоор хичээллүүлэх төслийг дэмжин ажиллаж, тэдэнд зорилгодоо хүрэхэд нь туслах “КМ” холбоо байгуулсан. Францын шигшээ багт тоглосон шагналын 1.5 сая еврогоо хандивт өргөж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top