Ковидийн шинэ давлагаанд нэрвэгдээд байгаа Английн Премьер лигт өнөөдөр 18 дугаар тойргийн 3 тоглолттой. Энэ долоо хоногт нийт 9 тоглолт цуцлагдаад байгаа бөгөөд шинэ тохиолдол илрэхгүй бол өнөөдрийн тоглолтууд ямар ч гэсэн явагдах бололтой.
Өнөөдрийн хамгийн сонирхолтой тулаан болох Тоттенхэм, Ливерпуль багийн тоглолт Улаанбаатарын цагаар 00.30 цагт эхлэх учиртай.
Тоттенхэм багийн солонгос од Сон Хын Мин тоглолтын талаар “Ливерпуль маш хүчтэй баг. Тэдний тоглолтыг үзэгчийн хувиар үзэхэд урамтай сайхан байдаг. Өнөөдрийн тоглолт бидний хувьд маш чухал, утга учиртай тоглолт. Тэд Лондонд ирээд амархан 3 оноо авна гэж бодохыг би хүсэхгүй байна. Гэртээ тоглож байгаа болохоор би 3 оноо авмаар байна. Би өнөөдрийг Ливерпулийн хувьд тамын өдөр болгохыг хүсч байна. Лондонд ирсэн баг болгоныг хүнд тулаан хүлээж байдаг. Энэ бол бидний зорилго юм” гэж ярьжээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр Ливерпуль багаас Виржил ван Дейк, Фабиньо, Кёртис Жонс нар ковидийн улмаас тоглохгүй болжээ. Харин энэ сарын эхээр халдвар гарсан Тоттенхэм 9-ний өдрийн тоглолт нь хойшлогдсон. Халдвар авсан тамирчид нь эдгээд эгнээндээ буцан ирээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
Хуцна биз муу баас
Том баадаг кимчи вэ, талбайдаа там болгоод хождог байлаа ч, лигт нэг тоглолтоор юу ч шийдэгдэхгүй, аваргуудын лигийн финалд нэг тоглолтоор бүх юм шийдэгдэх газар юу ч хийж чадалгүй хожигдсондоо одоо болтол хонзогнож явдаг бололтой хөөрхий, кимчи хүний л зан юм даа
Хуцмал будааны гахай вэ