“Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг NHL-д тоглодог хоккейчид Бээжингийн олимпын наадамд оролцохгүй” гэж ESPN мэдээллээ.
Мэдээнд “Мэргэжлийн хоккейчид 2022 оны Өвлийн олимпын наадамд оролцох магадлал бараг байхгүй. Хэдийгээр лиг болон тамирчдын Үйлдвэрчний эвлэлээс эцсийн шийдвэрээ гаргаагүй гэж байгаа ч үнэндээ байдал маш хэцүү байгаа. Оролцохгүй шалтгаан нь ямар нэг улстөрийн асуудал биш ковид. Одоогийн байдлаар NHL-ийн 100 гаруй хоккейчин коронагийн халдвар аваад байна” гэж дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )